• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дональд Трамп, Ян Жиечитэй уулзав

China.com       (GMT+08:00) 2017-06-23 16:38:13
Жүншинь агентлагийн мэдээ. Орон нутгийн цагаар 22-нд Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Трамп Хятад, Америкийн гадаад харилцаа аюулгүй байдлын хэлэлцээнд оролцохоор очсон, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечитэй уулзлаа.

Ян Жэчи Ши Жиньпин даргын ерөнхийлөгч Трампд илгээсэн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлаад: Хоёр орны төрийн тэргүүний Мари Лаго эдлэнд хийсэн уулзалтын чухал нийтлэг ойлголтын удирдлага дор сүүлийн үед Хятад, Америкийн харилцаанд шинэ, чухал ахиц гарлаа. Хоёр тал олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа улам ахиулж, эдийн засгийн хамтын ажиллагааны 100 хоногийн төлөвлөгөө, анхан шатны үр дүнгийн талаар санал нэгдсэн бөгөөд олон улсын болон бүс нутгийн асуудлаар ойлголцол, зохицуулалтаа хэвээр хадгалж байна. Эдгээр ахиц хоёр ард түмэнд бодит үр ашиг хүртээлээ. Дараачийн шатанд Хятадын тал Америкийн талтай хамт Хятад, Америкийн хамтын ажиллагааны чиглэлийг барьж, дээд хэмжээний болон олон шатны хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцан хүндэтгэсний үндсэн дээр санал зөрөлдөөнөө эв зүйтэй хянаж, Хятад, Америкийн харилцааг эрүүл саруулаар хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ян Жэчи: Хятад, Америк гадаад харилцаа, аюулгүй байдлын анхны хэлэлцээ хийж байгаа нь хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх чухал алхам юм. Хоёр тал энэ хэлэлцээг бүтээлч, үр ашигтай болсон гэж үзэж байна. Ши Жиньпин дарга ерөнхийлөгч тантай Их 20-ын Хамбургийн дээд уулзалтын үеэр уулзахыг хүсэж байна. Эрхэм ерөнхийлөгч та энэ ондоо багтаан Хятад улсад төрийн айлчлал хийхийг хүсэж байна. Хятадын тал Америкийн талтай хамт дээр дурдсан дээд хэмжээний хэлхээ холбоог баялаг үр дүнд хүргэхийн тулд хичээн ажиллахад бэлэн байна гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе