• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Талууд зөвшилцөл хийж асуудлыг зохицуулах зөв замд эртхэн ирэхийг уриаллаа

CRI       (GMT+08:00) 2017-06-23 18:38:59

Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 23-нд хэвлэлийн бага хурал дээр Солонгосын хойгийн асуудал зангилаа үед байна, олон улсын хамтын нийгэмлэг бий бүхий боломжийг ашиглан их эрч хүчтэй ятган хэлэлцээ хийлгэж, зөвшилцөл хийж асуудлыг зохицуулах зөв замд эртхэн буцан ирэхийг ахиулах хэрэгтэй гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, БНАСАУ-аас Энэтхэгт суугаа элчин сайд саяхан Энэтхэгийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх үед БНАСАУ-ын шаардлага хангагдвал БНАСАУ цөмийн туршилт, пуужин хөөргөх туршилт хийхээ түр зогсоох талаар хэлэлцээ хийж болно, БНАСАУ-ын зангилаа шаардлага нь АНУ, БНСУ их цар хэмжээний нэгдсэн цэргийн сургуулилалтаа зогсоох хэрэгтэй, БНАСАУ-ын тал урьтал нөхцөлгүйгээр АНУ-тай яриа хэлцэл хийхэд баг тухайд бэлэн байна гэжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч, БНАСАУ яаж хийвэл АНУ-тай харьцаж чадна гэдгээ сайн мэдэх хэрэгтэй, даруй цөмийн зэвсгээ орхих хэрэгтэй гэжээ.

Энэ тухай Гэн Шуан хэлэхдээ, Солонгосын хойгийн үндсэн асуудал бол аюулгүй асуудал, Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад цогц бодлого хэрэгжүүлж, талуудын зүй ёсны анхаарал хандуулж байгаа асуудлыг тэнцвэртэй зохицуулах хэрэгтэй. Хэсэг хугацааны турш Хятадын талын дэвшүүлсэн " Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, 1953 оны гал зогсоох механизмыг энхийн гэрээгээр солих" үзэл баримтлал болон " БНАСАУ цөмийн туршилт, пуужингийн туршилтын ажиллагаагаа түр зогсоож, АНУ, БНСУ цэргийн сургуулилт хийхээ түр зогсоох" санаачилга тэрчлэн цөмйин зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх, эрч хүчтэй ятган хэлэлцээ хийлгэх эрч хүчээ нэмэгдүүлэх санаачилга болох юм. Хятадын талын дэвшүүлсэн эдгээр үзэл баримтлал санаачилгыг улам олон хүн дэмжиж хариу тусгал гаргаж байгаад бид баяртай байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе