• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос, Америкийн Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтыг хойшлуулахаа мэдэгджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-23 10:32:36
22-нд Москва хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров: АНУ-аас ОХУ-д тавих хоригоо өргөтгөж, хоёр улсын харилцааг хүнд байдалд оруулсны улмаас ОХУ энэ сарын 23-нд хийхээр товлоод байсан хоёр улсын Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтыг хойшлуулахаар шийдсэн гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албаны вэбсайтад: Мөн өдөр Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтай утсаар ярьж, Америкаас Орост хориг тавьж, дарамт үзүүлж байгаа нь зохисгүй алхам юм. 20-нд Америкаас Орост тавих хоригоо өргөтгөсөн нь хоёр улсын харилцааг дахин хүнд байдалд оруулж, 23-нд хийхээр товлоод байсан хоёр улсын Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтыг хойшлуулахаар шийдлээ гэжээ.

Сергей Лавров: Урьд нь Оросын тал хэвийн харилцаагаа сэргээх саналыг Америкийн талд өргөн барьсан бөгөөд одоо Америкийн хариуг хүлээж байна гэжээ.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе