|
|
||
Эх сурвалжаас үзвэл, энэ удаагийн аялалд "Жяолүн" аппарат 30 удаа гүнд шумбан 75 цэгээс шинжилгээ авч, баруун Энэтхэгийн далай, Өмнөд Хятадын тэнгис, Баруун Номхон далай зэрэг газраар аялсан байна.
"Жяолүн" аппарат байрлал тогтоох уян хатан, оновчтой техникийн давуу талаа ашиглан, урт зайд, гүн тэнгист, нягт давтамжтай тэнгисийн ёроолд ажилласан байна.
Ялангуяа "Жяолүн" аппарат 144 дэх удаангаа Марианын хотгорын 6300 метрийн гүнд хайгуул хийж, 122 дахь удаагаа шумбах үүрэг гүйцэтгэхдээ тэнд байршуулсан усны дээж авах аппаратыг хураан авсан нь дэлхийд анх удаа жилийн дараа 6000 метрийн гүнээс шинжлэх ухааны аппаратаа хайн олж, хурааж авсан тохиолдол болсон байна. Энэ нь "Жяолүн" аппарат байрлалыг оновчтой тогтоох, тогтсон байрлалд ажиллах чадвартайг гэрчилсэн байна.
"Жяолүн" аппаратын энэ удаагийн аялал шумбагч аппаратын тогтвортой чанар, систем, тоног төхөөрөмжийн найдвартай чанарыг шалгаж, дараагийн шатны ажилд суурь тавьж өгсөн байна.
\Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |