|
|
||
Лхагва, ням гарагийн орой бүр Хонконгийн Паомади, эсвэл Шатянь морин тойруулгын талбайд морь уралдуулдаг нь хурдан морины хорхойтнуудыг их татдаг. Морины уралдаан өнөөгн хүртэл Хонконгчуудын талархлыг хүлээсэн наадмын нэг байсаар иржээ.
Монь уралдуулах нь Хонконгчуудын амьдрал өөрчлөгдөөгүйг харуулдаг бол эх газрын хүмүүстэй улам нягт харилцдаг болсны улмаас эдийн засаг, соёлын амьдралд нь өөрчлөлт гарсаар байна гэж Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн анхны амбан захирагч Дүн Жяньхуа ярьж байлаа.
Өдгөө Хонконгийн олон залуус эх газарт ирж суралцан, бизнес эрхэлж байна. Хонконгийн залуучуудын холбооны гаргасан судалгааны дүнгээс үзвэл, сурвалжилга өгсөн бизнес эрхэлж буй төлөөллийн 50 орчим хувь нь Хонконгоос бусад газар очихыг зорьж байгаа бөгөөд тэдний гуравны хоёр нь эх газрыг зорьж байлаа. Эх газарт ажил эрхэлж буй Хонконгийн аж ахуйн нэгжийн эзэн, Гао Фэн корпорацын удирдах зөвлөлийн газрын дарга Ү Жежуан юу ч байхгүй очиж байснаа ярихдаа өндөр сэтгэгдэлтэй байлаа. 2004 онд Ү Жежуан Чинхуа их сургуульд элсэн орсон Хонконгийн анхны залуу болсон бөгөөд эх газарт бизнесээ амжилттай эрхэлсэн байна.
Би урьд нь нүүрний төрхийг таньж бүртгэх техник судалж байсан. Хонконгод энэ техникийн талаар амжилт гаргахад бэрхшээл ихтэй байлаа. Ингээд би 2004 онд Чинхуа их сургуульд орсон юм. Тэнд би сайн багш, сайн хамт олонтой болсон. Техникийн талаар ч их юм мэдэж авсан. Бидний зохион бүтээсэн нүүрийн төрхийг таних техникийг нэг боомтод ашиглаж, удалгүй дэлхийд хамгийн олон хэрэглэгчтэй болсон. Бид хамтран ажиллаж, техникийн дэвшлийг ашиглан тус техникээ гадаадад худалдсан юм. Бид АНУ, Япон, Дундад Дорнодын орнуудад хэрэглэгчтэй болсон гэжээ.
Хонконг эх орондоо буцсан ирсэн 20 жилийн турш, Азийн банк санхүүгийн хямрал, SARS, олон улсын банк санхүүгийн хямрал зэргийг даван туулж эдийн засгийн хөгжил хүмүүсийн анхаарлыг татсаар байна. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Санхүүгийн хэлтсийн дарга Чэн Маобө хэлэхдээ:
ДНБ-ээр тооцоолбол, 2016 онд Хонконгийн ДНБ 2.5 их наяд хонконг долларт хүрч, хүн нэг бүрт 44 мянган ам.доллар ноогдож, Япон, Европынхоос ч өндөр болж, 1997 оныхоос 60 гаруй хувиар нэмэгджээ. Ажил олголтын байдлаас үзвэл, 3 сая 800 мянган хүнд ажил олгосон нь 1997 онтой харьцуулахад 600 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн юм. Гуравдугаарт, санхүүгийн нөөцийн талаар авч үзвэл, 1997 онд 370 тэрбум хонконг доллар байсан бол одоо 1 их наяд хүрч, бараг 2.5 дахин нэмэгдсэн гэжээ.
20 жилийн турш дэлхийн эдийн засгийн системд эзлэх Хонконгийн эдийн засгийн байр суурь буураагүйгээр барахгүй, харин бүс нутгийн банк санхүүгийн төв, дамжин өнгөрөх боомт байснаа ложистикийн төв болон хөгжиж, аажмаар олон улсын банк санхүүгийн дэлхийд тэргүүлэх төв боллоо. Хонконгийн хөгжлийг дэмжихийн тулд төв засгийн газар 2003 онд "эх газар, Хонконгийн эдийн засаг, худалдааны улам нягт харилцаа тогтоох хуваарилалт", мөн нэмэлт хэлэлцээрүүдийг нийтэлж, Хонконгийн цөөнгүй аж ахуйн нэгж эх газрын асар том зах зээлд амжилттай орж ирсэн юм. Хонконгийн цаг үйлдвэрлэгч Жинбао компанийн зөвлөлийн дарга Ли Шю Хэн хэлэхдээ: Манай компани эх газрын зах зээлд орох явцдаа өөрийгөө шинэчилсэн юм гэжээ.
Хонконг эх орондоо нэгдсэн 20 жилийн турших өөрчлөлтийн талаар төв засгийн газраас Хонконгод суугаа холбоо барих газрын дарга Жан Шяомин ингэж дүгнэлээ. Хүмүүсийн өөрчлөгдөж магадгүй гэж санаа зовж байсан зүйлүүд өөрчлөгдөөгүй, харин өөрчлөгдөөсэй гэж хүсэж байсан зүйлсийн ихэнх нь өөрчлөгдсөн гэжээ.
Хонконгийн дэд бүтэц шинэчлэгдэж, хотын дүр төрх сайжирч, нийгмийн олон салбарын ажил үйлс дэвшиж, эх газартай улам нягт харилцаатай болж, улс орны хөгжлөөс шууд, бүх талын дорвитой дэмжлэг авсан юм. Хонконгийн гадаад харилцаа тасралтгүй өргөжин тэлж, олон улсын нэр нөлөө улам нэмэгдсан гэжээ.
/Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |