• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дипломат харилцаагаа тасалсан улс орнуудын тавьсан шаардлагыг судалж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-24 16:44:57

24-нд Катарын мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Катарын засгийн газрын мэдээллийн албаны дарга Сайф мэдэгдэл гаргаж, дипломат харилцаагаа тасалсан улс орнууд уг хямралыг шийдвэрлэх тухай 13 зүйлийн шаардлага дэвшүүлсэн нь Катарын бүрэн эрхийг хязгаарлаж буй явдал юм. Катарын засгийн газар үүнд хариу өгөхийн тулд бодит шаардлагыг нь нарийн судалж байна гэжээ.

Сайф мэдэгдэлдээ: Дипломат харилцаагаа тасалсан улсаас Катарт тавьсан шаардлагыг хэвлэлийнхэн мэдээлсэн юм. Катарын ярьдаг "дипломат харилцаа тасалсан улсаас Катарт битүүмжлэх бодлого хэрэгжүүлсэн нь терроризмтой тэмцэхийн төлөө биш, Катарын бүрэн эрхийг хязгаарлахын төлөө бөгөөд Катарын гадаад бодлогод хөндлөнгөөс оролцож байгаа явдал " гэдгийг дахин гэрчиллээ гэжээ.

Дипломат харилцаагаа тасалсан улс орнууд түүний улмаас үүсэх хямралыг шийдвэрлэх тухай 13 зүйлт шаардлага дэвшүүлсэнд Катарын нийгэм, олон нийт хүчтэй эсэргүүцэж, ийм хатуу шаардлагыг хүлээж авахад хэцүү байгаагаа илэрхийллээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе