• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Антонио Гутерриш Пакистаны дэлбэрэлт үйлдсэн этгээдийг зэмлэн буруушаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-24 16:51:00

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 23-ны өдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, мөн өдөр Пакистанд гарсан хоёр дэлбэрэлт үйлдсэн этгээдийг зэмлэн буруушааж, тус хэргийг үйлдэгчийг даруй баривчилж, хуулийн дагуу шийтгэл оноохыг уриалсан байна.

Мэдэгдэлд: Гутерриш амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй сэтгэл нэгтэй байгаагаа илэрхийлж, шархадсан хүмүүс даруй эдгэхийг хүсэн ерөөсөн бөгөөд Пакистаны ард иргэд, засгийн газар терроризм, хүчирхийллийн хэт даврагч үзэлд цохилт өгөхийн төлөө зүтгэж буйг дэмжихээ илэрхийлжээ.

23-ны орой Пакистаны баруун хойд нутгийн Куррамын онцгой бүсийн төв Балжинарт дэлбэрэлт болж, 18 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна. Мөн үдээс өмнө Пакистаны баруун өмнөд нутгийн Балуч мужийн төв Куеттагийн цагдаагийн шалгалтын цэгт амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас, 5 цагдаа зэрэг нийт 11 хүн нас барж, арваад хүн шархадсан байна.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе