|
|
||
6-р сарын 24-ний 06 цагийн үед, Сычуаний Аба жөүгийн Мао сяньд уулын хөрс нурж, 40 гаруй иргэний байшин нурж, 100 гаруй хүн булагдан, Миньжян мөрний салбар урсгал Сүнпингөү голын урсгал 2 километр зайд бөглөрчээ.
ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл гамшгийн байдлыг ихэд чухалчилж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, Сычуань муж бүх хүчээ зохион байгуулж, чадлын хэрээр олон хүний амийг аврах хэрэгтэй хэмээн зааварлажээ.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Бүх хүчээрээ аврахын зэрэгцээ эргэн тойрны геологийн аюул заналхийллийг арилгаж, гамшгийн бүсээс ард иргэдийг даруй нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |