• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбооны дээд уулзалтаар дүрвэгсдийг орогнуулах дүрэмд өөрчлөлт хийнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-24 15:33:45
Брюссельд болж буй Европын холбооны зуны дээд уулзалт 23-нд мэдэгдэл нийтэлж, Европын холбооны дүрвэгсдийг орогнуулах дүрэмд өөрчлөлт оруулж, улам бүр хүндэрч буй дүрвэгсдийн асуудлыг шийдэх шийдвэр зоригтой байгаагаа илэрхийллээ.

Мэдэгдэлд: Европын холбоо дүрвэгсдийг орогнуулах дүрэм нь хариуцлага, эв нэгдлийн хооронд тэнцвэрээ олж, ирээдүйд дүрвэгсдийн хямралыг зохицуулахыг баталгаажуулж, хилээ үр ашигтай хянаж, Европын холбоо Туркийн тохиролцсон дүрвэгсдийн урсгалыг хориглох хэлэлцээрийг бүх талаар хэрэгжүүлэх нь туйлын чухал юм гэжээ.

Мэдэгдэлд: Газрын дундад тэнгисийн төв хэсгээр тасралтгүй үргэлжилж байгаа дүрвэгсдийн урсгал, түүнээс болж хүмүүс амь насаа алдаж буй нь Европын холбоонд сорилт учруулж байна. Хүмүүнлэгийн хямрал цаашид хурцдахаас зайлсхийхийн тулд Европын холбоо, түүний гишүүн орнууд энэ оны 2-р сард тохиролцсон хууль бус цагаачдыг хориглох тухай Мальтын тунхгийг хамтын хүчээр хэрэгжүүлэх болно гэжээ.

Мэдэгдэлд: Европын холбоо Ливийн тэнгисийн эргийн цагдааг бэлтгэж, хүний наймаа, нууцаар хил давуулах сүлжээнд цохилт өгч, хууль бус цагаачдын эх орон, дамжин өнгөрөх орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе