Сычуаньд уулын хөрс нурж 141 хүн сураггүй болов
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-24 15:35:20
24-ний 12 цагт Сычуань мужийн захиргаа Аба жөүгийн Мао сяньд уулын хөрс нурсан хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Өнөө өглөө 06 цагт Аба жөүгийн Мао сяньд уулын хөрс нурсны улмаас 46 айлын орон сууц дарагдаж, 141 хүн сураггүй болж, голын ус 2 км хэртэй боогдож, засмал зам 1600 метр булагдсан байна. Хэргийн дараа Сычуань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн АТИХ-ын байнгын хорооны дарга Ван Дүнмин, мужийн намын хорооны орлогч дарга, мужийн дарга Инли нар гамшгийн газар очиж аврах ажлыг удирдаж байна. Одоо аврах ажлыг шуурхай явуулж байна. /Баатар орчуулав/
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл