• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын байгаль орчны сайд нарын анхдугаар хурал болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-24 16:04:25
БРИКС-ийн орнуудын байгаль орчны сайд нарын 3 дахь хурал 23-нд Тяньжин хотод боллоо. Энэ бол БРИКС-ийн орнуудын байгаль орчны сайд нарын хэмжээний хурал анх удаа Хятад болж байгаа юм.

Хятадын байгаль орчны яамны намын дугуйлангийн нарийн бичгийн дарга Ли Ганьжэ тус хурлыг даргалж, Хятадын засгийн газар байгаль орчныг сайжруулахаар гол болгож, байгаль орчныг хамгаалах хатуу дүрэм хэрэгжүүлж, агаар мандал, ус, хөрсний бохирдлоос сэргийлэх гурван том төлөвлөгөө хэрэгжүүлж, хуулийн улам нягт систем байгуулж, ногоон хөгжил анхан шатны үр дүнд хүрч, экологийн чанар зохих хэмжээгээр сайжирсан гэжээ.

Тэрээр: БРИКС-ийн орнуудын байгаль орчны хамтын ажиллагаа БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын үр дүнг улам баяжуулж, бүс нутгийн болон дэлхийн чанартай экологийн сорилттой хамт тэмцэхэд дорвитой дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

БРИКС-ийн орнуудын байгаль орчны сайд нарын 3 дахь хурлаар Тяньжины мэдэгдэл нийтэлж, БРИКС-ийн орнуудын хотуудын байгаль орчны тогтвортой хөгжлийн түншийн харилцааны санаачлагыг баталлаа.

Хятад, Өмнөд Африк, Энэтхэг, Бразиль, Оросын байгаль орчны сайд нар хуралд оролцож, дэлхийн байгаль орчны асуудал, БРИКС-ийн орнуудын байгаль орчны хамтын ажиллагааны чиглэл зэрэг сэдвээр гүнзгий судлан ярилцлаа./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе