• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн энх тайвны 6-р чуулга уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2017-06-24 15:53:04

24-нд Чинхуа их сургуульд Дэлхийн энх тайвны 6-р чуулга уулзалт болж, "олон улсын аюулгүй байдлын сорилтыг даван туулах: хамтын хүч, үүрэг хариуцлага, өөрчлөлт" уриан дор болсон байна. Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Эркэн Имэрбах нээлтийн ёслолд оролцон үг хэлжээ. Чуулга уулзалтад гадаад дотоодын 450 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Эркэн Имэрбах: ХКН-ын 18-р хурлаас хойш, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хамтран ажиллаж, хамт ашиг хүртэхээр гол болгосон олон улсын шинэ хэлбэрийн харилцааны үзэл санаа, шинэ санаачилгыг олон улсын хамтын нийгэмлэг халуунаар хүлээн авсан юм. Өнөөгийн дэлхий ертөнц их хөгжил, их өөрчлөлт, их зохицуулалтын эрин үед байна. Хятад улс дэлхийн энх тайван, хөгжлийг хэзээд хамгаалах шийдвэртэй хүч байх болно. Бид хөгжлөөр аюулгүй байдлыг хамгаалж, хамтран ажиллаж, аюулгүй байдлыг бий болгож, яриа хэлцлээр аюулгүй байдлыг эрэлхийлэн, соёлоор аюулгүй байдалд тус дөхөм үзүүлж, олон улсын аюулгүй байдлын бэрхшээл сорилтыг хамтын хүчээр даван туулж, айл хүний амь нэг саахалт айлын санаа нэг, дэм дэмэндээ дээс эрчиндээ хүн төрөлхтний амь насны хамтын цогц байгуулахыг ахиулж, үүрийн энх тайван, даяараа амгалан шинэ дэлхий ертөнц байгуулахыг зорьж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе