• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ливаны ерөнхийлөгч Хятадын ГХЯ-ны сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-24 15:53:51

6-р сарын 23-нд Ливаны ерөнхийлөгч Мишель Аун Ливанд айлчилж буй Хятадын ГХЯ-ын сайд Ван И-тэй уулзсан байна.

Мишель Аун: Ливан, Хятадын найрсаг харилцаа, уламжлалт найрамдал гүн зузаан юм. Ливан улс ртний торгоны замыг дахин ашиглаж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг хүсэж байна. Энэ нь бүс нутгийн эдийн засаг, хүмүүнлэгийн солилцоог ахиулахад ашигтай юм гэжээ.

Ван И: Хятад, Ливан хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай, харилцан ойлголцож, харилцан хүндэтгэж, харилцан дэмжиж байна. Ноднин эрхэмсэг ноён та Ливан ерөнхийлөгчөөр сонгогдсонд Ши Жиньпин дарга эн тэргүүнд баярын цахилгаан ирүүлсэн юм. Ливаны нам бүлгүүд, олон шашин яриа зөвшилцлөөр эв санаа нэгтэй байж, улс орны аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалан, өөр өөр соёл энх тайвнаар зэрэгцэн орших ашигтай туршлагыг хуримтлуулна гэдэгт итгэж байна. Хятадын тал бусдын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцохгүй гэсэн зарчим баримталж, Ливаны улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, үндэстний эв нэгдэлд тус дөхөм үзүүлэхийг эрс дэмжинэ. Ливан тал Хятадын цөм болсон ашиг сонирхлын асуудалд үргэлжлэн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Хятад, Ливаны эдийн засаг худалдааны харилцааны хөгжил сайн сайхан хандлагатай байна. "Нэг бүс нэг зам"-ын бүдүүвч дор Ливаны талтай харилцан ашигтай, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе