|
|
||
6-р сарын 23-нд Хятадын ГХЯ-ын сайд Ван И Ливаны ГХЯ-ын сайд Гебран Бассилтай хамт сэтгүүлчидтэй уулзахдаа, тэдний асуултад хариулж, Дундад Дорнодын дүрвэгсдийн асуудлаарх Хятадын байр суурийг тодорхойлжээ.
Ван И: Одоо Дундад Дорнодод дүрвэгсдийн асуудал маш хүнд байгаа бөгөөд энэ асуудлыг зохицуулахад эн тэргүүнд Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг түргэтгэж, дүрвэгсдэд нутагтаа буцах нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ядуурал, мөргөлдөөн зэрэг нь дүрвэгсэд бий болох үндсэн шалтгаан юм. Дүрвэгсдийн асуудлыг үндсээр нь зохицуулахад ардын амьдралыг сайжруулж, ядуурлаас ангижрах боломжтой орчин бий болгож өгөх хэрэгтэй гэжээ.
Ван И: Урт хугацааны турш, Хятадын засгийн газар хүмүүнлэгийн үзэл санааг баримталж, НҮБ-ын бүдүүвч дор дүрвэгсэд хүлээн авч буй улс оронд бололцооны хэрээр туслалцаа үзүүлж байна. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран халуун цэгийн асуудлыг намжаахаар хичээж, дүрвэгсэд хүлээн авч байгаа улс орны хямралыг даван туулах чадварыг дээшлүүлэхэд туслан, дүрвэгсдийн нутаг буцах хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |