|
|
||
2017 оны Давосын зуны чуулга уулзалт 6-р сарын 27-29-нд Далянь хотын олон улсын хурлын төвд болнол. Далянь хотын чуулга уулзалти зохион байгуулах комиссын мэдээлснээр, одоо ордон танхим, холбоо, эм эмнэлгийн баталгаа зэрэг төрөл бүрийн бэлтгэл ажил хангагдаад байгаа юм байна.
Давосын зуны чуулга уулзалт зардал хэмнэхийн төлөө чуулга уулзалтын шаардлага, хэв намба, чанарыг баталгаажуулсны үндсэн дээр зардал хэмнэж, урьд жилүүдийн хурлын үеэр хэрэглэж байсан тавилга, хэрэгслийг ашиглаж, хэмнэлттэй, өндөр үр ашигтай чуулга уулзалт зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн чуулга уулзалт болох Даляний олон улсын хурлын төвийн ойролцоох төв замын хоёр хажуугаар зүлэгжүүлэх ажлыг үндсэнд нь дуусгаад байгаа бөгөөд гадаадын дотоодын зочдод зориулж цахилгаан хөдөлгүүрт 200 авто машиныг бэлтгэсэн байна. Хурлын төвийн өмнө талд байрлах хэвлэл мэдээллийнхнийг бүртгэх төвийн барилгыг барьж дуусгасан байна.
"Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт. Шинэ лидерүүдийн жил тутмын чуулга уулзалт"-ыг 2007 оноос Хятадын Далянь, Тяньжинд ээлжлэн зохион байгуулдаг болсон юм.
\Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |