• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ядуурлаас ангижруулах ажлын хурал хийв

CRI       (GMT+08:00) 2017-06-24 17:03:20

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 23-нд Шаньши мужийн Тай-Юань хотод нэн ядуу бүсийг ядуурлаас ангижруулах ажлын хурал хуралдуулж, холбогдох нөхцөл байдлыг сонсож, ядуурлаас ангижруулах бодлогыг судалсан байна. Тэрээр бүх шатны намын хороо нэн ядуу бүсийг товлосон цагтаа ядуурлаас ангижруулах ажлын үүрэг хүнд, чухал, тулгамдсан байгааг гүнзгий ойлгож, үүнд тулгарч буй бэрхшээлийг зохицуулж, тулгуурлах системийг эрчимжүүлэн, бодлогоор дэмжиж, хүчээ зөв хуваарилж, нэн ядуу бүс, ядуу хүмүүсийг бүх Хятадын ард түмэнтэй хамт дунд чинээлэг нийгэмд бүх талаар оруулахыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Шаньши мужийн ажил байдалтай танилцах үедээ тус хурлыг хуралдуулсан юм. Тэрээр олон түмний саналыг сонссоны дараа: ХКН-ын 18-р хурлаас хойш, намын төв хороо ядуу хүн амыг ядуурлаас ангижруулахыг дунд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах гол үүрэг, бэлэг тэмдэг болгож, бүх Хятадын хэмжээнд ядуурлаас ангижруулах шийдвэртэй тэмцэл хийсэн юм. Тэмцлийн эрч хүч, цар хүрээ, үр нөлөө урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн. Одоо бүгд гар бие оролцож, намын төв хорооны шийдвэрийг сайтар хэрэгжүүлсний үр дүнд ядуу амьдралтай хүмүүсийн амьдралын түвшин илэрхий дээшилж, ядуу бүсийн дүр төрх сайжирсан байна гэжээ.

Ши Жиньпин: Манай улсын ядуурлаас ангижруулах ажлын үүрэг маш хүнд хэвээр байна. Одоо ядуу хүн ам нэн ядуу бүсэд амьдарч байна. Эдгээр газар нутаг хувьсгалын суурин газар, үндэстний цөөнхийн оршин амьдарч байгаа бүс, хил хязгаар бүс нутагт байгаа бөгөөд дэд бүтцийн тоног төхөөрөмж, нийгмийн үйл хэрэг харьцангуй хоцронгуй, соёлын хэмжээ доогуур, экологийн орчин эмзэг, байгалийн гамшиг их, ядуу хүн амын тоо олон, хүн гэш бүрийн орлого бага, нийтийн эдийн засаг сул, ядуурлаас ангижруулах ажлын үүрэг хүнд, цаашилбал ядуурлаас ангижруулах өртөг их болж, ажил улам хүнд болно. Ядуурлаас ангижруулах ажлын үүрэг хүнд, нэн ядуу бүсийг ядуурлаас ангижруулах ажил хэцүү байна. Иймээс дэмжлэг туслалцаагаа эрчимжүүлж, улам үр ашигтай аргаар, эрчтэй ажиллах хэрэгтэй гэжээ.

Иймээс тэр 8 санал дэвшүүлсэн байна. Нэгт, ядуурлаас ангижруулах зорилго тавих. Хоёрт, хөрөнгө оруулалт, туслалцаа үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэх. Гуравт, хүчээ төвлөрүүлэн шийдвэртэй тэмцэх. Дөрөвт, бүсчлэн хөгжүүлэхэд ядуурлыг оновчтой тэтгэх. Тавд, бүх талын тусламж үзүүлэх эрч хүчийг нэмэгдүүлэх. Зургаад, дотоодын хөдөлгөгч хүчийг хөгжүүлэх. Долоод, зохион байгуулалт, удирдлагаа эрчимжүүлэх. Наймд, хяналт шалгалтаа эрчимжүүлэх зэрэг болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе