|
|
||
Шаньши мужид ажиллаж байгаа ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 6-р сарын 22-нд Шаньши мужид суугаа армийн нэгэн баазад очиж, ажил байдалтай нь танилцан, судалгаа хийв. Тэрээр Намын төв хороо, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс тус бааз байгуулагдсаны 50 жилийн ойд халуун баяр хүргэж, ахмад үеийн үйлс цэргүүд, мөн баазын өргөн олон офицер дайчдад эрхэм дээд хүндэтгэл үзүүлж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр: Шинэ нөхцөл байдалд намын цэрэг армиа хүчирхэгжүүлэх зорилтоор удирдлага болгож, шинэ нөхцөл байдал дахь цэргийн стратегийн зарчмыг хэрэгжүүлэн, улс төрөөр армиа бүтээн байгуулах, өөрчлөлтөөр армиа хүчирхэгжүүлэх, хуулиар армиа засахыг баримталж, хөөргөх, турших үүргээ бүрэн амжилттай биелүүлэх үүрэг чадвараа бүх талаар дээшлүүлж, манай улсын сансар судлалын үйлст улам их хувь нэмэр оруулах хэрэгтэй хэмээн онцолсон байна.
Ши Жиньпин: Шилдэг уламжлалаа сайтар мандуулж, үзэл санаа, улс төрийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлэн, өөрийн хүчиндээ түшиглэх, хатуужилтай тэмцэх хувьсгалын эрч хүчийг хадгалан, шинийг бүтээн урагшлах, зоригтойгоор өндөрт авирах тэмүүлэл, нарийн хянуур, зөв оновчтой ажлын хэв суртлаа хадгалаж, дэлхийн тэргүүний арми болгон бүтээн байгуулах, сансрын хүчирхэг орон болоход гавъяа байгуулж, шилдэг үр дүнгээр намын 19 дүгээр их хурлыг угтах хэрэгтэй гэсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |