• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнууд хамтарч кино хийнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-25 15:43:38

Хятадын Чэндү хотноо зохиогдсон 2017 оны БРИКС-ын орнуудын кино наадмын "БРИКС-ийн орнуудын киноны хамтын ажиллагааны замнал" сэдэвт форум 24-нд боллоо. БРИКС-ын орнуудын кино уран бүтээлчид бүрэн гүйцэд ойлголцон, харилцсаны үндсэн дээр "БРИКС-ийн орнуудын киноны хамтын ажиллагааны Чэндүгийн нийтлэг ойлголт"-д хүрч, ирэх 5 жилд, жил бүр хамтран бүтээсэн нэг кино гаргаж, улмаар БРИКС-ийн орнуудын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд кино урлагийн өвөрмөц хувь нэмэр оруулах зорилт тавьжээ.

БРИКС-ийн орнуудын хамтран бүтээсэн "Цаг хугацаа хаачсан бэ?" кино 6-р сарын 23-нд анх дэлгэцээр гарав. Энэ киног амжилттай бүтээсэн туршлагад суурилан иймэрхүү хамтын ажиллагааны хэлбэрийг улам гүнзгийрүүлэхийг Хятад улс хүсэж байгаа бөгөөд 2021 он хүртэл жил бүр БРИКС-ийн орнууд хамтран бүтээсэн нэг кино гаргахаар төлөвлөж, үүний тулд тусгайлан "БРИКС-ийн орнууд хамтран киноны зураг авалт хийх 2017-2021 он хүртэлх төлөвлөгөө" гаргав. Мөн "БРИКС-ийн орнуудын киноны чадварлаг боловсон хүчний солилцоо өрнүүлэх, бэлтгэх тухай Бээжингийн Кино урлагийн дээд сургуулийн төлөвлөгөө"-г форумын үеэр нийтэлж, ирэх таван жилд БРИКС-ийн бусад орнуудад бүрэн тэтгэлгийн 40 орон тоо гаргаж, кино мастерын ажлын газар, судлаачид судалгааны хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргажээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе