Шинэчлэлийн хөдөлгөгч хүчийг гүнзгий хэрэгжүүлж, ирээдүйн хөгжлийг хичээн биелүүлнэ
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-25 15:19:55
6-р сарын 22-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, намын хэсгийн нарийн бичгийн дарга Ли Кэчян, Төрийн зөвлөлийн намын хэсгийн онолын сургалтыг даргалж, дэлхийн шинжлэх ухаан технологийн шинэ ээлжийн хувьсгал, үйлдвэрлэлийн хувьсалын тэргүүний хэдэн салбарын хөгжлийн байдал зэргээр тусгай сэдэвт сургалт өрнүүлсэн байна.
Мэргэжилтний тайлбарыг сонсны дараа, Ли Кэчян хэлэхдээ: Одоо дэлхийн шинжлэх ухаан технологийн шинэ ээлжийн хувьсгал, үйлдвэрлэлийн хувьсал өрнөж байна. Энэ бол маш их хүчин чадалтай учир хүний нийгэмд хэмжээлэхийн аргагүй үүрэг, нөлөө үзүүлж, хойшдын дэлхийн эдийн засаг, улс төрийн байдлын гүнзгий зохицуулалтыг бий болгож, бүх дэлхий дэх улс орны өрсөлдөх хүчний байр суурийг дахин бүрдүүлж мэдэх ба одоогийн маш олон үйлдвэрлэлийн байдал, ажлын хуваарлалт, зохион байгуулалтын арга хэлбэрийг бүрмөсөн өөрчилж, олон салбарын уялдаа холбоог биелүүлж, хүмүүсийн амьдрал, сурлага, сэтгэхүйн арга хэлбэрийг дахин бүрдүүлж, цаашлаад хүн хийгээд дэлхийн харилцааг өөрчлөх болно. Үүнд чухал боломж агуулагдаж байгаа боловч том тогтворгүй чанар оршиж байна. Хараахан мэдээгүй нь мэдсэнээсээ хамаагүй их байгаа учир олон өрсөлдөөн сорилт авчрах болно. Ямарваа явдлыг урьдчилан төсөөлж чадвал биелж, үгүй бол бүтэлгүйтдэг. Олон талд нэвтрэх мөртлөө тулан ирж буй шинжлэх ухаан технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн хувьсалын давалгааныг туулахын тулд, бид эрхбиш алсыг харан, гүнзгий бодож, бодит байдлаас үүсэн, тулгамдаад буйгаа улам сэргэгээр мэдэрч, идэвхтэйгээр өндөр түвшин, гол хөдөлгөгч хүчийг эзэмшиж, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ ирээдүйг нээх хэрэгтэй гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл