"Сэргэн мандалт" хэмээн нэрлэв
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-25 15:21:30
Хятадын төмөр замын ерөнхий компаниас удирдан зохион байгуулж, зохион бүтээсэн төдийгүй бүрэн бие даасан оюуны өмчийн эрхтэй, дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн Хятадын стандарт хурдны галт тэрэг 25-нд "Сэргэн мандалт" хэмээх сайхан нэртэй боллоо.
25-нд, Хятадын төмөр замын ерөнхий компаний намын хэсгийн нарийн бичгийн дарга, ерөнхий захирал Лү Дүнфү, компанийхаа намын хэсгээ төлөөлж, дээрх нэрээр нэрлэхээр болсноо мэдэгдэв.
Лү Дүнфү: Хятадын стандарт хурдны галт тэргийг "Сэргэн мандалт" хэмээн нэрлэснээр, Хятадын төмөр зам эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчилж, ардын амьдралын шинэ цаг үеийг бий болгож буй сайн сайхан ирээдүйг харуулж байгаа юм гэжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, 6-р сарын 26-нд, "Сэргэн мандалт" хурдны галт тэрэг эн тэргүүнд Бээжингийн өмнө буудал, Шанхайн Хунчяо буудлаас зэрэг хөдөлж, G123, G124 гэсэн хурдны галт тэрэгний ээлжийг тус тус гүйцэтгэх болно.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл