|
|
||
24-ний 23 цагт Мао сяний гамшгийн бүсийн газар дээрээс нь командлах төв хэвлэлийн бага хурал хийлгэж, Түвд, Чян үндэстний өөртөө засах Аба жөүгийн намын хорооны байнгын гишүүн, байнгын хорооны засаг даргын орлогч Шүй Зивэнь хэвлэлийнхэнд хэлэхдээ: Гамшигт өртсөн газар нь үзэмжит цэг байсан болохоор, хөрсний нуралт болохоос өмнө 142 жуулчин тус цэгүүдээр жуулчилж байсан. Эдүгээ 142 жуулчинтай бүгдэнтэй нь холбоо барьж чадсан бөгөөд анхан шатны байдлыг ойлгож, бүх жуулчдыг татаж байна гэжээ.
Үүнээс гадна, алга болсон 118 хүний мэдээллийг олсон бөгөөд холбогдох мэдээллийг Түвд, Чян үндэстний өөртөө засах Аба жөүгийн засаг захиргааны сайт дээр даруй нийтлэх болно. Үүний зэрэгцээ, Аба жөүгийн засаг захиргаа 24 цагаар холбоо барих утас ажиллуулж байна. Холбогдох мэдээллээр цаашид хангаж байхыг нийгмийн олон салбараас хүсэж байна.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |