|
|
||
24-нд Сөүл хотын төвд БНСУ-ын олон мянган иргэд жагсаал цуглаан зохион явуулж, "THAAD" систем байрлуулахыг даруй зогсоож, даруй гарахыг шаарджээ. Жагсаал цуглааны дараа, жагсагчид өндөр дуугаар хашхирч, Америкаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны ойр хавиар арга хэмжээгээ үргэлжлүүлжээ.
"THAAD" систем байрлуулахыг эсэргүүцсэн арга хэмжээг зохион байгуулагчдын талын төсөөлснөөр, мөн өдөр 3000 гаруй иргэн "THAAD" систем байрлуулахыг эсэргүүцсэн цуглаанд оролцсон байна. Зохион байгуулагч тал удалгүй болох БНСУ, АНУ-ын тэргүүн нарын хэлэлцээ "THAAD" систем байрлуулах асуудлыг авч хэлэлцэхийн чухлыг онцолжээ.
Зориуд Сөүлд очиж жагсаал цуглаанд оролцсон БНСУ-ын "Ардчилсан хөдөлмөрийн намын үндэсний ерөнхий холбоо"-ны Пусан бүсийн сайд мөн өдрийн арга хэмжээний үеэр хэлэхдээ, "THAAD" системийг нэн даруй гаргах ёстой. Учир нь БНСУ-д энх тайван хэрэгтэй гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |