|
|
||
6-р сарын 24-нд Кабул хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И Афганистаны ГХ-ийн сайд Салахуддин Раббанитай уулзав.
Ван И: Хятад Афганистан уламжлалт найрсаг хөрш орнууд юм. Хятад улс Афганистантай хамт үндсэн эрх ашигтай холбоотой асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэн, хоёр талын терроризмын эсрэг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Афганистан "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинэ зам суваг нээхийг хүсэж байна гэжээ.
Тэрээр: Хятад улс "Өөрөө эзэн мэдэж, өөрөө эзэн суух" гэсэн улс төрийн эвсэх үйл явцыг дэмжиж байна. Афганистаны дотоодын эвслийг биелүүлэх нь сэргээн байгуулалтын суурь юм. Афганистаны засгийн газар итгэл төгс байж, аливаа бэрхшээлийг даван туулж, хэлэлцээрийг ахиулах олон хэлбэрийн механизм хэрэгжүүлэхийг хүсэж байна. Афганистан-Пакистан-Хятад-Америк дөрвөн талт зохицуулах багийн механизмыг хэрэгжүүлэх, ШХАБ-Афганистаны харилцах багийн ажлыг сэргээж, Афганистаны эвслийн үйл явцад ашигтай орчин бүрдүүлэхийг Хятад улс дэмжинэ гэжээ. /Н.Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |