• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гутерриш хсэтгэлээ хуваалцаж буйгаа илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-25 15:18:21
Хятадын Сьчуань мужийн Мао шяньд уулын хөрс нурж олон хүн амиа алдаж, бэртсэнтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 24-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Хятадын ард түмэн, засгийн газартай сэтгэлээ хуваалцаж буйгаа илэрхийлж, олон хүн амиа алдаж, бэртсэнд харамсаж буйгаа илэрхийлэв.

Тэрээр мэдэгдэлдээ, бэртсэн хүмүүс эртхэн эдгэхийг ерөөж, шаардлагатай үед НҮБ-аас Хятад улсад боломжийн хэрээр тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Орон нутгийн цагаар 24-ний өглөө, Хятадын Сьчуань мужийн Мао шяньд гэнэт уулын хөрс нурж, 120 гаруй хүн булагдсан юм. Өдгөө 15 хүний цогцсыг олоод байна. Гамшгийн дараа Сьчуань мужийнхан байгалийн гамшгийн 1-р зэрэглэлийн онцгой байдлын сэрэмжлүүлэг гаргаж, олон талын хүчийг удирдаж аврах ажилд оролцож байна. Өдгөө 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврагчид, 150 гаруй машин тоноглол тухайн газарт ажиллаж, 3 хүнийг аварч, 320 нүүлгэн хүнийг шилжүүлээд байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе