• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И, Сартаж Азизтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-25 15:32:19

24-нд, Исламбадад Хятадын ГХ-ны сайд Ван И Пакистаны гадаад харилцааны ажил хариуцаж буй Ерөнхий сайдын гадаад хэргийн зөвлөх Сартаж Азизтэй хэлэлцээ хийв.

Ван И, Пакистан бол Хятад улсын хэзээд хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Иймэрхүү харилцаа Хятадын гадаад харилцаанд цорын ганц бөгөөд түүхэн сорилтыг туулж ирсэн юм. Пакистантай хамт стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалахад Хятад улс бэлэн байна. Терроризмд цохилт өгөх нь Хятад, Пакистаны хэзээд хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны чухал агуулга юм. "Зүүн Туркменстаны исламын хөдөлгөөн"-нд цохилт өгөхөд Пакистан Хятад улсыг хэлбэрэлтгүй дэмжиж буйд талархаж байна. Пакистан олон жилийн турш олон улсын терроризмын эсрэг ажил үйлсэд чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Пакистан Афганистан хямралыг тогтоон барих механизмыг даруй байгуулж, мөргөлдөөний хэргүүдийг тууштай шийдвэрлэхийг Хятад улс дэмжиж байна. Мөн Хятад Афганистан Пакистан 3 орны гадаад харилцааны сайд нарын уулзалтын механизмыг байгуулж, олон салбар дахь хэлэлцээ хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг дэмжинэ гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе