|
|
||
Хойд Солонгос 25-нд Пхеньяны Ким Ир Сений талбайд олон нийтийн жагсаал цуглаан зохиож, "Америкийг эсэргүүцэх тэмцлийн өдөр"-ийг тэмдэглэжээ.
Ким Ки Нам, Ли Ён Со зэрэг Хойд Солонгосын нам, төрийн удирдагчид тус цуглаанд оролцсон бөгөөд цуглаан өндөрлөсний дараа олон нийтийн жагсаал болсон талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
Пхеньян хотын Ардын хорооны дарга Ца Хи Рим, хөдөлмөрчид, залуус, оюутнуудын төлөөлөл цуглаанд илтгэл тавьсан байна. Тэд, Америк түрэмгийлэлийн дайн дэгдээж, төрөл бүрийн арга хэрэглэн алан хядаж, эвдэн сүйтгэж, Солонгосын ард түмэнд эдгэрэшгүй шарх үлдээсэн. Өдгөө Америкийн хийж байгаа Хойд Солонгосыг түрэмгийлэх цэргийн сургуулилт зэрэг нь Хойд Солонгосын үзэл санаа, тогтолцоо, Хойд Солонгосын цэрэг ардад чиглэсэн өдөөн хатгалга юм. Америк хэрэв Солонгосын хойгийн бүс нутагт цөмийн дайн дэгдээхийг завдвал Хойд Солонгосын цэрэг ард Америкийн аливаа түрэмгийлэлийн оролдлогыг бут цохих шийдвэр зориг, чадвартай гэсэн байна.
Мөн өдөр Хойд Солонгосын олон газарт "Америкийг эсэргүүцэх тэмцлийн өдөр" олон нийтийн цуглааны арга хэмжээ зохиосон гэж тус мэдээнд тэмдэглэжээ.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |