• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны байнгын хорооны 21-р хурал нээгдэв

CRI       (GMT+08:00) 2017-06-26 15:55:42

УТЗЗ-ын 12 дахь удаагийн Бүх Хятадын Хорооны байнгын хорооны 21-р удаагийн хурал 26-нд Бээжинд нээгдэж, "Нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, эдийн засаг тогтвортой, эрүүлээр хөгжихийг ахиулъя" гол сэдвийн хүрээнд санал санаачилга гаргав. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны дарга Юй Жэншэн хурлыг даргалав. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын аорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли хуралд оролцож, илтгэл тавив.

Хурлын хөтөлбөр ёсоор байнгын хорооны бүрэлдэхүүнүүд энэ удаагийн хурлын хэлэлцэх сэдэвт тогтоосон 6 тусгай сэдвээр зөвшилцөж, мөн холбогдох тайланг бичгийн хэлбэрээр хянан хэлэлцэж, холбогдох боловсон хүчний тухай заалт зэргийг хянан баталсан байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе