Чанжэн-5 алсын зайн 2 дахь пуужинг хөөргөнө
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-26 16:29:32
6-р сарын 26-нд, Хятадын Вэньчаны сансрын хөлөг хөөргөх төвд, удалгүй нислэгийн үүрэг гүйцэтгэх гэж байгаа Чанжэн-5 алсын зайн 2 дахь пуужингийн техникийн холбогдох ажлыг дуусгасны дараа, босоогоор хөөргөх төвд хүргэж, 7-р сарын 2-5-ны хооронд буюу боломжтой үедээ хөөргөх гэж байна.
Сурвалжлагч Батлан хамгаалалтын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн газар, Сансар судлалын үндэсний газраас ингэж мэдээлсэн байна.
Чанжэн-5 бол хор, бохирдолгүй хамгийн сүүлийн үеийн том оврын ачигч пуужин учир, Хятадын ачигч пуужингийн шинжлэх ухаан техникийн шинэчлэлийн хамгийн өндөр түвшнийг төлөөлж, Хятадын пуужингийн ачих чадварыг олон улсын тэргүүлэх эгнээнд хүргэсэн байна. Чанжэн-5 алсын зайн 2 дахь пуужин бол Чанжэн-5 ачигч пуужингийн инженерийн туршилтын хоёр дахь пуужин бөгөөд түүнд Практик-18 хиймэл дагуулыг ачиж, Дүн Фанхун-5 хэмээх хамгийн сүүлийн үеийн том оврын хиймэл дагуулын зангилаа технологийг шалган нотолж, тойрог замд олон шинэ технологийг шалган нотлох ажлыг өрнүүлэх юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл