|
|
||
25-нд Швейцарийн Базельд төвтэй Олон улсын төлбөр тооцооны банк: Эдүгээ дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явц зохих хэмжээнд түргэсэж эхэлсэн ч, худалдааг ивээх үзэл, өрийн түвшин хэт өндөр зэрэг эрсдэлд тулгарч байна хэмээн онцолжээ.
Ассошнэйтэд прэсс агентлаг Олон улсын төлбөр тооцооны банкны мөн өдөр нийтэлсэн эдийн засгийн үнэлгээний тайлангаас эш татаж тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаа ихээхэн сайжирсан бөгөөд ирэх хэдэн сард нэлээд урт хугацаанд өндөр түвшнээ барих хандлагатай байна. Энэ онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар өсөх боломжтой. Хэдийгээр санхүүгийн хямралын өмнөх үеийн түвшинд хүрч чадахгүй ч жилийн дундаж түвшнээ барих болно гэж тайланд төсөөлжээ.
Тайланд: Ирээдүйн эдийн засгийн сэргэлтийн үйл явц хэрэглээний удаашралын чирэгдэлд учирч мэднэ. Зарим орнууд хүүг өсгөх үйл ажиллагаа авсны улмаас, өр ширийн түвшин нэмэгдэж, өнөөгийн эдийн засгийн сэргэлтийн гол хүчний хэрэглээнд ч сөрөг нөлөө гарч мэднэ гэж тэмдэглэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |