• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөрчлөлтийн зохицонгуй байдалд анхаарч, шинэчлэлийн ерөнхий үр дүнг бэхжүүлэхийг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-26 16:01:47

26-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах ажлын хэсгийн дарга Ши Жиньпин Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах ажлын хэсгийн 36 дахь бага хурлыг даргалан явуулж, үг хэлсэн байна. Тэрээр: Системтэй, бүхий л цогцын, зохицонгуй байдалд анхаарал тавих нь өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийн чухал шаардлага бөгөөд өөрчлөлтийг урагшлуулах чухал арга барил юм. Өөрчлөлт цаашид гүнзгийрэхийн хэрээр, зохицонгуй байдалд илүү анхаарах шаардлагатай. Өөрчлөлтийн төсөл төлөвлөгөө зохицонгуй байх, өөрчлөлтийн хэрэгжилт, үр ашгийн зохицонгуй байхыг илүү анхаарах хэрэгтэй. Мөн өөрчлөлтийн арга барилыг бодлогын чиг хандлагатай харилцан уялдуулж, хэрэгжилтийн үйл явцад харилцан дэмжиж, үр ашгаа хуваалцан, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий зорилтыг биелүүлэхийн тулд хичээн зүтгэхийн чухлыг онцолжээ.

Хурал "Чи Ляньшань уулын үндэсний паркийн тогтолцооны туршилтын цэгийн төсөл", "Төвийн аж ахуйн нэгжүүдийн бүтцийн өөрчлөлтийн ажлын хэрэгжилтийн төсөл" зэрэг тайлан, төслүүдийг хянан хэлэлцэж баталжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе