|
|
||
"Хонконг эх оронтойгоо нэгдсэн 20 жилийн ой-Ирээдүйг хамтдаа байгуулахын тулд шинэ боломж хайя" үзэсгэлэн 26-нд Үндэсний музейд нээлтээ хийлээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян нээлтийн ёслолд оролцжээ.
Нээлтийн ёслолын өмнө, Жан Дэжян УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны орлогч дарга, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Лян Жэнь-Ин, засаг даргын тушаалд шинээр орох гэж байгаа Линь Жэн Юе-Э-тэй уулзаж, Хонконг эх оронтойгоо нэгдсэн 20 гаруй жилийн турш гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэлжээ.
Жан Дэжян: Намын 18 дахь их хурлаас хойш, Ши Жиньпин даргаар удирдуулсан намын төв хороо "нэг улс хоёр систем"-ийн чиг хандлагыг баримталж, тулгар хуулийг бүх талаар хэрэгжүүлэн, Хонконгийн урт хугацааны хөгжил, тогтвортой байдлыг үр ашигтай хамгаалсаар ирлээ. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг захиргаа, нийгмийн олон салбарынхан Хонконг эх оронтойгоо нэгдсэн 20 жилийн ойн боломжийг ашиглан, "нэг улс хоёр систем"-ийн чиг хандлага, тулгар хуулийг хэлбэрэлтгүй баримталж, Хонконгийн сайн сайхан ирээдүйг байгуулан, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |