• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аадар борооны улмаас Хятадын өмнөд нутаг үеийн гамшигт өртөж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-26 10:15:06

Жүншинь агентлагийн мэдээ, Хятадын өмнөд бүс нутгаар олон хоног дараалан аадар бороо орсны улмаар Гүйжөү, Зэжян, Жянши мужийн олон газрын иргэд үерийн гамшигт өртөж, 25-ны өдөр онц байдлын зэрэглэлийг өндөр түвшинд хүргэжээ.

Гүйжөү мужийн Иргэний захиргааны танхимын мэдээнээс үзвэл, үргэлжлэн орсон аадар борооны улмаас Гүйжөү мужийн 1 сая гаруй иргэн гамшигт өртөж, 9 хүн амиа алдаж, 4 хүн сураггүй болсон байна. Зэжян мужийн олон хотод аадар бороо орж, онц байдал зарласан байна. Өнөөгийн байдлаар эдийн засгийн шууд хохирол 458 сая юаньд хүржээ. 6-р сарын 21-нээс өнөөг хүртэл, Жянши мужийн олон газарт аадар бороо орсоор байна.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе