• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Пакистан, Афганистанд айлчлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-26 10:16:23

6-р сарын 25-нд, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Пакистанд хийсэн айлчлалаа өндөрлүүлсний дараа Пакистаны ерөнхий сайдын Гадаад хэргийн зөвлөх Азизтай хамт сэтгүүлчтэй уулзах үедээ, Афганистан, Пакистанд хийсэн айлчлалынхаа тухай ярьсан байна.

Ван И: Хятад улс бусад орны дотоод хэрэгт оролцдоггүй, өөрийн үзэл ухамсраа бусдад тулгадаггүй, бас геополитикийн өрсөлдөөнд оролцдоггүй, гэвч найзын хүсэл шаардлагын дагуу бид дэмжиж туслахад бэлэн байна гэжээ. Айлчлалын хугацаанд, миний бие хоёр орны удирдагчтай үнэнч, гүнзгий хэлэлцээ хийсэн бөгөөд Хятад, Афганистан, Пакистан гурван талын хамтарсан сонсгол мэдээ гаргасан гэжээ.

Гурван талын албан мэдээ нь дараах 5 зүйлд нийтлэг ойлголтод хүрсэн байна. Нэг, Хятад, Афганистан, Пакистан гурван тал бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамт хамгаалж, дэд бүтцээр холбох, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын аюулгүйн байдал, хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна.

Хоёрт, Пакистан, Афганистан хоёр тал хоорондын харилцаагаа сайжруулж, хоёр талын хямралыг хяналтад авах механизм байгуулж, гэнэт гарч мэдэх хэрэг явдалд цаг тухайд нь үр ашигтай харилцаа холбоотой байхад бэлэн байна.

Гуравт, гурван тал Хятад, Афганистан, Пакистаны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын механизм байгуулж, ажил хэрэгч хамтран ажиллаж, хамт сонирхож буй салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна.

Дөрөвт, Афганистан, Пакистан, Хятад, Америк 4 талын зохицуулах хэсгийн ажлыг дахин сэргэхэд гурван тал бэлэн байгаа бөгөөд Афганистаны дотоодын энх тайван, эвсэг зохицонгуй байдлыг бий болгож, эртхэн энх тайвны ахицад буцан ирэхийг Талибанаас уриалж байна.

Тавд, ШХАБ-ын Афганистантай холбоо барих хэсгийн ажлыг эртхэн сэргээхийг гурван тал дэмжиж, Афганистаны энх тайвны ахицад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.  \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе