|
|
||
Хятадын ГХЯ-ны сайд Ван И-гийн урилгаар Филиппиний ГХ-ийн сайд Алан Петер Каетано энэ сарын 28-ны өдрөөс 7-р сарын 1-ний өдрүүдэд Хятад улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэхүү мэдээг нийтлэх үеэр хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь хоёр орны тал бүрийн иж бүрэн харилцааг гүнзгийрүүлэн, хоёр орны энх тайван, хөгжилд суурилсан стратегийн хамтын ажиллагааны харилцааг шинэ өндөрлөгт хүргэн ахиулах болно гэдэгт Хятад улс итгэж байна гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, айлчлалын хугацаанд Хятадын удирдагч Алан Петер Каетанотой уулзалт хийж болно. Хоёр талаараа хэлэлцэх ярианы сэдэвт Хятад Филиппиний харилцаа, Хятад-АСЕАН-ны харилцаа багтаж байна. Хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Хятад Филиппин хоёр орон уламжлалт найрсаг хөрш орон юм. Ноднин жил хоёр орны харилцаа сайжирснаас хойш хоёр орны иргэдэд бодит ашиг тусаа хүртээж, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг ахиулж байна гэлээ. /Н.Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |