|
|
||
БНХАУ-ын Хонконгийн онц засаг захиргааны бүс байгуулагдсаны 20 жилийн ойн үеэр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 26-нд үндэсний музейд хүрэлцэн очиж, эх улсдаа буцсаны 20 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав. Тэрээр: Хонконг эх улсдаа буцсан 20 жилийн турш төв засгийн газар, эх газрын дэмжлэгээр Хонконгийн онц засаг захиргааны бүс бүх талаар хөгжиж, амжилт ололт нь олноо зөвшөөрөгдөж, "нэг хятад улс" бодлогын амьжиргааны хүчийг харуулж чадлаа. 20 жилийн турших хөгжил нь "нэг хятад улс" бодлого нь Хонконгийн асуудлыг шийдсэн сайн жишиг болохоор зогсохгүй Хонконгийн цаашдын урт удаан хугацааны тогтвортой хөгжлийн хамгийн зөв сонголт юм гэлээ.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лью Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар хамт үзэсгэлэнтэй танилцав. /Н.Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |