• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Шведийн Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-26 20:56:44

Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр ардын хурлын ордонд Шведийн Ерөнхий сайд Стефан Лофвеныг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин дарга Стефан Лофвеныг Хятад улсад айлчлан Давосын зуны форумд оролцож буйд баяр хүргэв. Тэрээр: Швед улс шинэ Хятад улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон барууны орон юм. Эрүүл, тогтвортой Хятад, Шведийн харилцаа нь хоёр орны үндсэн эрх ашигт нийцэж байгаа бөгөөд Хятад-Хойд Европын хамтын ажиллагаа болон Хятад Европын харилцааны хөгжилд ашигтай юм. Шинэ нөхцөл байдалд хоёр тал холын харцаар Хятад, Шведийн харилцааг харж, шинийг санаачлах үзлээр хоёр орны тал бүрийн харилцааг өрнүүлэн, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт хүргэхийг хүсэж байна гэлээ. /Н.Пүрэвжав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе