Мао шяний гамшигт өртсөн газраас 10 хүний цогцос олов
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-26 10:35:04
Сьчуань мужийн Мао шяний уулын хөрс нурсан гамшиг болоод 48 цаг болж байна. Одоо нас барсан 10 хүний цогцсыг олж, 93 хүн сураггүй байна.
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ван-Юн ажлын хэсэг даргалж 24-нд гамшгийн газарт очиж, аврах ажил, хойдын буяны ажлыг удирдаж байна.
Мао шяний гамшгаас аврах командлах газрын 25-ны үдээс хойш мэдээлснээр, тус нутгийн гамшигт өртсөн 300 иргэнийг ойр хавийн бага сургууль, буудалд түр шилжүүлсэн байна. Командлах газраас тусгай хүн илгээж, гамшгийн бүсийн хүмүүст сэтгэл зүйн эмчилгээ хийж, хүнс, ундны ус, хөнжил зэрэг эд материал тарааж, тэдний амьдралын үндсэн баталгааг хангаж байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл