Ли Кэчян, Клаус Швабтай уулзав
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-27 09:41:38
26-нд Далянь дахь Төрийн зочид буудалд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, 2017 оны Давосын зуны чуулга уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шваб нарын зочид төлөөлөгчидтэй уулзав.
Ли Кэчян Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Хятадын хамтын ажиллагааг эергээр үнэлж: Энэ удаагийн оны чуулга уулзалт "дөрөв дэх удаагийн аж үйлдвэрийн хувьсгалын явцад багтаамжтай өсөлтийг биелүүлье" уриан дор болох бодит ач холбогдол ихтэй юм. Хятадын засгийн газар хангамж, бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол болгож, үйлдвэрлэл, технологийн хувьсгалын шинэ боломжийг ашиглан, ажлын байраар хангах, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлтийг ахиулж, Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ тулгуур хүчийг бүрдүүлнэ гэжээ.
Ли Кэчян: Хятад улс цаашид гадаадад нээлттэй байх шинэ, өндөр түвшний бодлогыг урагшлуулж, гадаад дотоодын аж ахуйн нэгжид адил тэгш, шударга бизнесийн орчин хангаж, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэх, хамтын хөгжлийг биелүүлнэ гэжээ.
Клаус Шваб Хятадын засгийн газрын бодлогыг өндрөөр үнэлж: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Хятадын хамтын ажиллагааг эрчимжүүлж, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны идэвхтэй мэдээллийг хамтдаа цацаж, дэлхийн эдийн засгийг улам хүчирхэгжүүлэн, тэнцвэртэй, тогтвортойгоор сэргээхэд бэлэн байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл