• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АНУ-д чиглэсэн худалдааны хязгаарлалтаа суллахыг шаардав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-27 16:12:12

26-нд Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, худалдаа, аюулгүй байдлын салбарын асуудлыг авч хэлэлцэн, АНУ-д чиглэсэн худалдааны хязгаарлалтаа суллахыг Энэтхэгийн засгийн газрт шаарджээ.

Мөн өдөр Трамп хамтарсан хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, АНУ, Энэтхэг хоёр орон эрх тэгш, харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай худалдааны харилцаа тогтоож, АНУ-ын бараа бүтээгдэхүүн Энэтхэгийн зах зээлд орохыг хязгаарлахаа багасгаж, Америкийн алдагдлыг бууруулахыг хүсэж байна. Энэтхэгийн эдийн засаг өсөхийн хэрээр Америк Энэтхэгт улам их эрчим хүч экспортлохыг хүсэж байна. Одоо Энэтхэг Америкаас байгалийн хий худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай хоёр орон хэлэлцээр хийж байна гэжээ.

АНУ-ын гаргасан албан тоо баримтаас үзвэл, 2016 онд Америкийн бараа бүтээгдэхүүний худалдаа, Энэтхэг хоорондын алдагдал 24 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Трамп: Миний охин Иванка Трамп Модигийн засгийн газрын урилгыг хүлээн авч, Америкийн төлөөлөгчдийг ахлан, энэ намар Энэтхэгт болох олон улсын бизнесийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоно гэжээ.

Моди хэвлэлийн бага хуралд, хоёр орны засгийн газрын хамтдаа анхаарал хандуулж буй асуудлын нэг бол худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал юм. Хоёр орон шинжлэх ухаан технологи, инновац, эдийн засгийн талаарх хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөн, гүнзгийрүүлэх арга замыг хайна гэжээ.

Моди 25-нд Вашингтонд очиж, АНУ-д айлчлал хийж байна.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе