• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Японы тэнгисийн далайн асуудлаарх дээд хэмжээний зөвшилцөл болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-27 18:55:16
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 27-нд Бээжинд хэлэхдээ, Хятад Японы тэнгис далайн асуудлаарх дээд хэмжээний 7-р зөвшилцөл 29-нд Японы Фукоукад болох гэж байна. Хятадын тал энэ удаагийн зөвшилцлөөр Японы талтай харилцан сонирхсон тэнгис далайн асуудлаар санал бодлоо гүйцэд солилцож, ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлэхийн хүсэж байна гэжээ.

Тэр хэлэхдээ, хоёр тал тус зөвшилцлийг 29-30 ны өдрүүдэд Фукоукад хийж, хоёр талын дипломат, батлан хамгаалах, тэнгис дээр хууль хэрэгжүүлэх болон тэнгисийн удирдлагын салбарын хүмүүсийг оролцуулахаар зөвдөн тогтлоо. Хятад Японы тэнгис далайн асуудлаарх дээд хэмжээний зөвшилцлийн механизм бол хоёр талын энэ салбар дахь ерөнхийлсөн зохицуулгын механизм юм. Хятадын тал энэ зөвшилцлөөр Японы талтай харилцан сонирхож байгаа асуудлаар саналаа гүйцэд солилцож, итгэлцэл ойлголцлоо нэмэгдүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе