|
|
||
Пакистаны зүүн нутгийн Пунжаб мужийн Бахавалпур бүсэд 25-нд цистерн машин дэлбэрсэн осол гарч, наад зах нь 140 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. 25-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлжээ.
Мэдэгдэлд: Гутерриш Пакистаны ард түмэн, засгийн газарт хандан эмгэнэл илэрхийлээд, шархадсан хүмүүс эртхэн эдгэрэхийг хүсжээ. Мөн шаардлагатай үед, НҮБ туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, зарим хүний биеийн байдал хүнд байгаа болохоор энэ удаагийн ослын улмаас нас барах хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна. Нүдээр үзсэн хүний хэлснээр, цистерн машины дугуй гэмтсэний улмаас шатахуун задарч дэлбэрсэн ба эргэн тойронд байгаа олон хүн шархадсан гэжээ. Эргэн тойрны хүмүүсийн тамхины галаас болж дэлбэрсэн гэж хэвлэлийнхэн мэдээлж байна.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |