• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 онд Европын холбооны орнуудад учирсан худалдаа, хөрөнгө оруулалтын бэрхшээл нэмэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-27 11:18:56

2016 онд Европын холбооны орнуудад дэлхийн хэмжээнд учирсан худалдаа, хөрөнгө оруулалтын бэрхшээл 10 хувиар нэмэгдсэн гэж Европын холбооны комисс 26-нд мэдэгджээ.
 
Европын холбооны комиссын мөн өдөр нийтэлсэн 2016 оны "худалдаа, хөрөнгө оруулалтын бэрхшээлийн тухай тайлан"-д, 2016 оны эцэс хүртэл, Европын холбооны аж ахуйн нэгжүүдэд дэлхийн хэмжээнд худалдаа, хөрөнгө оруулалтын 372 бэрхшээлд тулгарснаас 36 нь 2016 онд шинээр нэмэгдсэн бөгөөд эдгээр нь 27 тэрбум еврогийн үнэ бүхий экспортод нөлөөлжээ.

Европын холбооны худалдааны комиссар Сесилия Мальмстром хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: Энэ тайлан дэлхийн худалдааг ивээх үзэл улам ихсэж буйг харуулсан бөгөөд энэ байдал Европын холбооны аж ахуйн нэгж, ажилчдыг хохироосон гэжээ.
Тэрээр: Удалгүй болох Их хорийн дээд уулзалтын үеэр, Европын холбоо худалдааг ивээх үзлийг эсэргүүцэхээ онцлох болно гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе