• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 оны Давосын зуны чуулга уулзалтад оролцох олон улсын төрчид хүрэлцэн ирж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-27 09:43:15

Далянь хотын Гадаад харилцааны албаны мэдээнээс үзвэл, Давосын зуны чуулга уулзалтад оролцох гэж буй Швейцарын ерөнхий сайд Стефан Лофвен, Финландын ерөнхий сайд Жуха Сипила зэрэг олон орны улс төрчид Даляньд хүрэлцэн ирсэн байна.

2017 оны Давосын зуны чуулга уулзалт 6-р сарын 27-29-нд Даляний Олон улсын хурлын төвд болох гэж байна. 80 гаруй улс орон, бүс нутгийн 2000 гаруй төлөөлөгчид энэ удаагийн чуулга уулзалтад оролцох юм. Энэ чуулга уулзалт "4-р аж үйлдвэрийн хувьсгалд багтаамжтай өсөлтийг биелүүлье" уриан дор, ирээдүйн зохицуулах хүчин чадал, зохицуулах зарчим зэрэг олон сэдвээр 200 гаруй арга хэмжээг зохион явуулах юм байна.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе