|
|
||
6-р сарын 27-нд Сычуань мужийн Мао шяньд уулын хөрс нурж, аврах ажил дөрөв дэх өдөртөө орлоо. Хэдэн хоног ажилласны эцэст 10 хүний цогцос илрүүлж, сураггүй болсон хүний 15 нь амьд мэнд байгаа ч 93 хүн сураггүй байна. Одоогийн байдлаар гамшгийн бүсэд туслах эхний ээлжийн ажиллагаа дуусаж, дараагийн шатанд гамшигт өртсөн иргэдийг байршуулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, халдвараас сэргийлэх, эрсдэлийг багасгах зэрэг ажил хийх болно.
Аврагчид Мао шяньд геологийн 789 аюултай бүсэд ажиллав. Аба жөүгийн бусад 12 шянь хотын аюултай цэгт 21 ажлын хэсэг бүхий гамшгаас урьдчилан сэргийлэх 43 мэргэжлийн ажилтан томилон 479 аюултай цэгт ажиллаж байна. /Н.Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |