|
|
||
НҮБ-ын хүний эрхийн зөвлөл 22-нд Хятадын дэвшүүлсэн "Хөгжил нь хүний эдлэх ёстой бүх эрхэнд хувь нэмэр оруулж байна" шийдвэрийг баталсанд хөгжиж буй орнууд сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлж байгааг сурвалжлагч Хятадаас НҮБ-ын Женевт дэх хэрэг эрхлэх газар, Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа төлөөлөгчийн газраас мэдээлсэн байна.
Энэхүү шийдвэр нь хөгжиж буй орнуудын хүсэл саналыг тусгаж, хөгжиж буй орнуудын эв нэгтэй хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, хөгжиж буй орнуудын олон улсын хүний эрхийн салбар дахь үг хэлэх эрх, хэлэлцэх асуудлыг зохицуулах эрхийг нэмэгдүүлж, хөгжиж буй орнуудын эрч зоригийг эрчимжүүлж, хүний эрхийн зөвлөлийн хөгжлийг зөв замналыг удирдан, хөгжиж буй орнуудын хүний эрхийн салбар дахь нэгэн ялалт болно гэж үзжээ.
НҮБ-ын хүний эрхийн зөвлөл 22-нд Хятадын дэвшүүлсэн "Хөгжил нь хүний эдлэх ёстой бүх эрхэнд хувь нэмэр оруулж байна" гэсэн шийдвэрийг баталж, анх удаа "хөгжлөөр хүний эрхийг дэмжих" ухагдахууныг олон улсын хамтын нийгэмлэгийн хүний эрхийн системд ашиглахаар болжээ. Тус шийдвэр хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүсэл бөгөөд хөгжил нь хүний эдлэх ёстой бүх эрхэнд чухал хувь нэмэр оруулж байгааг нотолсон байна. Мөн хүнээр төв болгосон хөгжлийг биелүүлж, ард олноос хөгжлийн хөдөлгөх хүчийг хайж, ард олон хөгжлийг ахиулж, ард олонд хүртээмжтэй болгохыг олон оронд уриалсан байна.
\Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |