• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг доошлуулжээ

CRI       (GMT+08:00) 2017-06-28 10:39:53

Трампын засгийн газрын санхүүгийн сэдэлт өгөх бодлого хараахан тодорхойгүй байгаа тул ОУВС-гийн зүгээс санхүүгийн сэдэлт өгөх хүчин зүйлсийг түр хойш тавьж, Америкийн энэ оны болон ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг 2.1 хувь болгон доошлуулсан гэж ОУВС 27-нд мэдэгдсэн байна.

ОУВС, АНУ-тай хийсэн 4-р заалтын тухай зөвшилцлөө өндөрлүүлсний дараа нийтэлсэн мэдэгдэлдээ: Энэ оны эхээр Америкийн эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө шинэтгэх үед ОУВС Америкийн шинэ засгийн газрын санхүүгийн сэдэлт өгөх бодлогын үр дүнг бодолхийлсэн юм. Гэтэл Америкийн талтай 4-р заалтын тухай зөвшилцөл хийх үед бодлогын маш олон нарийн ширийн зүйл тодорхойгүй байсан. Эдгээр бодлого ихээхэн тодорхойгүй байгааг бодолцож, ОУВС санхүүгийн сэдэлт өгөх бодлогын хүчин зүйлсийг орхин, өөрчлөгдөхгүй бодлогод суурилан Америкийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл гаргахаар шийдвэрлэсэн гэжээ.

ОУВС мэдэгдэлдээ: Трампын засгийн газрын бодлого тодорхойгүй байгаа нь тус байгууллагаас Америкийн эдийн засгийн өсөлтөд гаргасан төсөөлөлд ихээхэн эрсдэл учруулсан гэжээ.

Чөлөөтэй, шударга, харицлан хөнгөлөлттэй худалдаа, зарчимд тулгуурласан олон улсын худалдааны системийг боловсронгуй болгох тухай өгсөн АНУ-ын амлалтыг ОУВС дэмжиж байна гэжээ. Гэтэл үндэсний аюулгүй байдлаар шалтаг болгож импортыг хязгаарлах бодлого явуулахдаа хянуур бодолцон, эцсийн эцсэт Америкийн эдийн засгийг сулруулж болзошгүй зарим бодлого явуулж, арга хэмжээ авахаас зайлсхийх тухай АНУ-д сануулга өгчээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе