• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын худалдаа сэргэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-28 09:41:32
27-нд Хятадаас ОХУ-д суугаа элчин сайд Лихүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Хэдийгээр дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, дэлхийн худалдаа хөрөнгө оруулалт өөдрөг бус байгаа зэрэг ашиггүй хүчин зүйлс байгаа ч Хятад, Оросын худалдаа илэрхий сайжирч байна гэжээ.

Ли Хүй: Хятад, Орос хоёр орны эдийн засаг харилцан нөхөх мөртлөө хамтын ажиллагааны маш их нөөцтэй юм гэжээ.

Тэрээр: Холбогдох бүртгэлийн дагуу, оны эхний таван сард, Хятад, Оросын хоёр талт худалдааны хэмжээ 223 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 33.7 хувиар өслөө. Онцлогийн хувьд гэвэл: Нэгд, хоёр талт худалдааны бүтэц тасралтгүй сайжирсан. Хоёрт, банк санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд шинэ амжилт гарсан. Гуравт, том оврын төсөл тогтвортой ахисан. Дөрөвт, харилцан саадгүй холбогдох бүтээн байгуулалт шат дараатай өрнөсөн зэрэг болно гэжээ.

Ли Хүй: Хятад, Орос хоёр талын хамтын хичээл зүтгэлээр, хоёр талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чанар чансаа улам дээшилж, хоёр талт худалдааны бүтэц улам шилдэгжиж, хоёр талт худалдаа өсөлтөө хэвээр хадгалж, Хятад, Оросын харилцааны хөгжилд дэм болсон гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе