Ливид 25 цогцос илрүүлэв
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-28 15:34:10
27-нд Ливийн Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдэгдсэнээр: Нийслэл Триполиос зүүн тийш 30 км зайд орших Тажура бүсийн тэнгисийн эргээс 25 цогцос олджээ. Эдгээр цогцос тэнгисийн давалгааны түрэлтээр эрэг дээр гарч ирсэн гэжээ.
Ливийн Улаан хавирган сар нийгэмлэгийн ажилтан: Нэр хаягийг нь нотолсны дагуу, тэдгээр нь усан онгоцоор Европ руу явж байсан хууль бусаар хил давагсдын цогцос байсан бөгөөд тэд юунаас болж осолдсон нь одоогоор тодорхойгүй байна гэжээ.
27-нд Ливийн тэнгисийн эргийн цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Мөн өдрийн үдээс өмнө, Сабрат хотын ойролцоох тэнгисийн бүсээс хууль бусаар хил давахыг оролдсон 147 цагаачийг аварсан ба тэдний 19 нь эмэгтэйчүүд, 4 нь хүүхэд байжээ. Тэдгээр хүмүүсийн олонх нь залуус байсан ба голцуу Камерун, Судан, Мали, Сенегал зэрэг газраас иржээ. Тэднийг Триполи дэх хууль бусаар цагаачлагсдыг хүлээн авах төвд хүргэсэн бөгөөд нутагт нь буцаана гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл