|
|
||
"Хятадын соёлын сонин"-ы мэдээ: Хятад, Оросын соёл урлагийн солилцоог эрчимжүүлж, соёлын худалдааны хөгжлийг ахиулахын тулд Хармөрөн мужийн соёлын танхимаас зохион байгуулсан Хятад, Оросын соёлын анхдугаар наадам 6-р сарын 27-нд Дүннин хотод боллоо. Хятад, Оросын зочид, арван мянга орчим үзэгчид нээлтийн ёслолд оролцон, хоёр орны урлагийн хамтлагийн хамтарсан уран сайхны тоглолтыг үзжээ.
"Хил хязгаарын салхи-Хятад Оросын сэтгэл" уриан дор болсон Хятад, Оросын соёлын наадам дээд хэмжээний солилцоо, чуулга уулзалтын сурталчилгаа, соёлын худалдаа, уран сайхны тоглолт, иргэдийн соёл, спортын соёл, соёл аялал жуулчлал зэрэг 7 төрлийн 12 арга хэмжээтэй. Үүнд Хятад, Оросын уран сайхны тоглолт, дэлхийн хоёрдугаар дайны тухай Хятад, Оросын соёлын чуулга уулзалт, Хятад, Оросын өвөрмөц бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг зэрэг соёл, худалдаа, эдийн засгийн солилцооны арга хэмжээ, Хятад, Оросын залуусын пивоны уралдаан, унадаг дугуйн аялал, шилдэг киноны үзэсгэлэн зэрэг хоёр орны иргэдийн соёлын солилцооны арга хэмжээнүүд бий.
Дүннин хотын намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Сүнь Жишүнь: 6 хоног үргэлжлэх Хятад, Оросын соёлын наадам "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Орос-Европ, Азийн эдийн зазгийг интеграцчилах төслийн дагуу, Хятад, Оросын соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахтай уялдуулан, Орост зориулан бүх талын, олон зам сувгаар, дээд түвшний соёлын солилцоо, соёлын худалдааны арга хэмжээг зохион байгуулах замаар, Дүннин хотын соёлын зөөлөн хүчийг нэмэгдүүлж, Хятад, Оросын ард иргэдийн сэтгэлийг холбон, улс төрийн итгэлцэл, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих болно гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |