• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвд рүү явах замыг хэзээ нээх талаар байр сууриа илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-28 18:23:15

ХОУР-гийн мэдээ: 28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лүкан хэлэхдээ: Энэтхэгийн албаны талын мөргөлчид товлосон цагтаа Натула уулын хөндийгөөр Түвд рүү явж, мөргөл хийж чадахгүй болсны хариуцлагыг Энэтхэгийн тал хүлээх ёстой.Тус зам хэзээ нээлттэй болох нь Энэтхэгийн талын хилийн хамгаалалтын ажилтан хууль бусаар хил давсан алдаагаа хэзээ засахаас шалтгаална гэжээ.
Лүкан мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн асуултад хариулж хэлэхдээ: Урт хугацааны турш Хятадын тал Хятад Энэтхэгийн харилцааны чухал талыг бодолцож, хүндрэл бэрхшээлийг зохицуулж, үлэмж ажил хийж, Энэтхэгийн албаны талын мөргөлчдийн Түвд рүү явж мөргөл хийхэд шаардлагатай тус дөхөм үзүүлсээр ирсэн юм гэжээ.

Тэрээр: Хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу Хятад, Энэтхэгийн хилийн Сиккимийн хэсгийг хоёр тал нотлон зөвшөөрсөн тул Хятадын тал 2015 онд Энэтхэгийн албаны талын мөргөлчдөд Хятад, Энэтхэгийн хилийн Сиккимийн хэсэг дэх Натала уулын хөндийгөөр Түвд рүү явж мөргөл хийхийг зөвшөөрсөн юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе